Pre Loader

Хан-Уул дүүргийн 8-р хороо Жаргалантын 2-12 "Хангал Констракшн" ХХК оффисын байр

News

Наамал дүнз:

Наамал дүнз бол байгальд ээлтэй, эрүүл, дулаан тусгаарлах чанар өндөртэй, байгалийн модноос гаргаж авдаг барилгын материал юм. Энэ нь модыг боловсруулах замаар хийсэн хиймэл дүнз бөгөөд байгалийн модноос шууд боловсруулсан дүнзнээс илүү олон давуу талтай.

Наамал дүнзний онцлог, давуу талууд:

  1. Чанар, бат бөх байдал

    Наамал дүнзийг олон давхар модон хавтанг хооронд нь тусгай наалдуулагчаар (экологийн цэвэр цавуу) холбоно. Энэ нь дүнзний бат бөх, тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг.

  2. Дулаан тусгаарлах чадвар

    Наамал дүнз нь дулаан хадгалах чадвар өндөр тул өвлийн улиралд дулаан, зуны улиралд сэрүүн орчин бүрдүүлдэг.

  3. Цаг уурын тэсвэртэй

    Байгалийн модон дүнзтэй харьцуулахад наамал дүнзний гадаргууг муудалтаас хамгаалах чанар сайжирсан тул удаан эдэлгээтэй.

  4. Гоёлын үзэмж

    Наамал дүнз нь гөлгөр, жигд гадаргуутай тул байшингийн дотор болон гадна талын гоёл чимэглэлд үзэмж сайтай харагддаг.

  5. Чийг шингээлт багатай

    Наамал дүнзийг үйлдвэрлэх явцад модны чийгийг багасгаж боловсруулдаг тул хэв гажилт, хагаралт үүсэх эрсдэл багасдаг.

  6. Эко бүтээгдэхүүн

    Наамал дүнзний үйлдвэрлэлд хоргүй цавуу ашигладаг тул хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй материал юм.

Наамал дүнзэн байшингийн давуу талууд:

  1. Эрүүл, байгалийн орчин

    Наамал дүнз нь химийн бодисгүй, байгалийн гаралтай тул хүний эрүүл мэндэд хоргүй. Мод өөрөө агаарыг цэвэршүүлж, байгалийн микроклимат үүсгэдэг.

  2. Дулаан хадгалах чадвар

    Дүнзэн байшин нь өвөл дулаан, зун сэрүүн байдаг. Модны дулаан тусгаарлах чанар өндөр тул эрчим хүчний хэмнэлттэй.

  3. Гоёлын үзэмж

    Наамал дүнзэн байшингийн дотор болон гадна тал нь гоёмсог, байгалийн модны өвөрмөц өнгө, бүтэцтэй тул нэмэлт гоёлын засвар шаардлагагүй.

  4. Бат бөх, урт удаан эдэлгээтэй

    Наамал дүнз нь олон давхаргаар наагдсан тул хэлбэр алдах, хагаралт үүсэх нь багасдаг. Энэ нь байшингийн ашиглалтын хугацааг уртасгадаг.

  5. Чийгэнд тэсвэртэй

    Наамал дүнз үйлдвэрлэх явцад модны чийгийг багасгаж боловсруулдаг тул мөөгөнцөр, ялзрал үүсэх магадлал багатай.

  6. Барих хурд

    Наамал дүнзэн байшин барих хугацаа богино бөгөөд угсралтын явц хялбар байдаг.

  7. Эко, аюулгүй байдал

    Наамал дүнзэнд ашигладаг цавуу нь байгальд хоргүй бөгөөд галд тэсвэртэй технологийг ашиглан боловсруулдаг.Наамал дүнзэн байшин нь 8-9 балл хүртэлх газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай гэж үздэг.

Наамал дүнзэн байшин нь газар хөдлөлтийн үед харьцангуй тэсвэртэй барилгын төрөлд багтдаг. Энэ нь модны хөнгөн жин, уян хатан чанар, мөн барилгын тусгай угсралтын технологиос хамаардаг.

Эдгээдэг, эргээд нөхөгддөг ХУБА буюу модон байшингийн төгс шийдэл

Энэ удаагийн “SDG-17” булангийн зочноор “Хангал констракшн” ХХК-ийн захирал Ө.Хуягбаатарыг урьж ярилцлаа.

Сэргээн засварлагч архитектор мэргэжилтэй тэрбээр амьдрал хувь тавилангаа модон барилгатай холбосон нэгэн. Гэргийн хамт ажил бизнесээ амжилттай эрхэлж олон айлыг амины орон сууцтай болгосон түүнийг харилцагч нар нь Хуба нэрээр, тус компанийн нэрийн хуудас болсон наамал дүнзээр нь андахгүй мэднэ.

Өдгөө 160 гаруй ажилтантай болж өргөжсөн тус хамт олон эрүүл мэндэд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй 10 гаруй хотхон төслийг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал М-Си-Эс групп, БСБ групп, Бороо Гоулд зэрэг томоохон компанийн захиалгаар хотхон, аялал жуулчлалын отог, газар тариалангийн кемп зэрэг стратегийн болон логистикийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн хүний биед ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй 200 гаруй амины орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.

2018 онд 500м3 мод боловсруулах хvчин чадалтай vйлдвэр, хатаалгын камер, будгийн цех ашиглалтанд оруулж наамал дүнз, барилгын дотор, гадна хэрэглэгддэг 30 гаруй нэр төрлийн мод, модон бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа vйлдвэрлэж байна.

Ой руу яваад орохоор хачин сайхан үнэртдэг дээ. Бүр нэг цээж дүүрэн амьсгалмаар. Яг л үүн шиг модон байшинд орж ирсэн хүн болгон ямар сайхан үнэртэй юм бэ гэж заавал хэлдэг. Хэдийгээр тайрч боловсруулсан ч гэсэн модон материал нүүрсхүчлийн хийг өөртөө шингээгээд хүчилтөрөгчийг ялгаруулсаар байдаг. Өрөөнд 1мкуб мод байхад 0,8 тонн нүүрсхүчлийн хийг шүүж, шингээж агаар чийгийг тэнцвэржүүлдэг учраас модон байшинг амьсгалдаг байшин гээд байгаа юм.

Япончуудын хийсэн судалгаагаар 20 жил модон байшинд амьдарсан хүний насжилт 5-8 жилээр уртсах боломжтой гэнэ.

Зарим айл, амралтын газар очихоор тэр сайхан модыг битүү лакдчихсан байх юм. Ингэснээр нь модны гайхамшигт үнэр, байгалийн чанар нь алдагдчихдаг. Зориулалтын будгаар нь будчихвал мод “амьсгалж” үнэрээ хадгалдаг.

Хүлээлгэн өгсөн харилцагч нар маань ч “Модон байшиндаа очихоор л ханиад шуухнаа эдгэчих юм” гээд сэтгэгдлээ хуваалцдаг.

Ковидын үед манай хотхон долоохон хоногийн дотор дууссан шүү дээ.  Авсан хүмүүс  “Ковид туссангүй” гэж байсан нь модны л ач тус байх. Бас нэг харилцагч маань “Бид байшиндаа эдгээдэг гэдэг нэр өгчихсөн, ханиад шуухнаа харшлаас ч салсан” гэж хэлж байв. Эрүүл мэнд талаас олон ч сайхан үгсийг модон байшингийнхаа ачаар сонсож явна.

Бизнес гэдэг зөвхөн мөнгө зоос олох төдийхнөөр хэмжигдэх зүйл биш хойно. Энэ мэтээр хэрэглэгчдийн сайхан үгэнд “цадаж”, урам авч урагшилдаг.

Манай наамал дүнзыг хүмүүс юугаар хийсэн юм бэ гэж асуудаг. Энэ бол байгалийн мод буюу банз болгоод 14 хоног бууз шиг л жигнэж чийгийг нь гадагшлуулдаг. Наамал дүнз нь байгальд ээлтэй, сэргээгдэх нөөц болох модноос үйлдвэрлэгддэг. Модыг зөв боловсруулж ашиглах нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Захиалагчийнхаа хүссэн орон байрыг нь барьж өгөөд түлхүүрийг нь хүлээлгэж өгөх шиг сайхан зүйл үгүй.

Манай Хангал констракшн компанид байшин хүлээлгэж өгөх журам байдаг. Түлхүүр гардуулахдаа билэгт сайн өдрийн сонгон цав цагаан алчуур дэвсэж захиалагчийг гишгүүлж оруулдаг уламжлалтай.

Байшингийнх нь сертификат, баталгааны хуудас, цонх хаалганы будгийн кодыг ч бичээд барилга баригдах явцын зурагтай альбомыг гардуулдаг. Барилгын бригадынхан маань эрчүүд голдуу учраас хорхог, боодгоор дайлж байшингаа аз жаргалтайгаар хүлээлгэж өгдөг дөө.

Монгол хүний ёсоор түлхүүрийг нь хадаг, мөнгөн аягатай гардуулан өгөхөд хэн ч байсан баярын нулимс унагадаг юм билээ. Хүний амьдрал адилгүй, түүх бүр өөр. “Хань ижлээ амьд байхад хамтдаа энэ байшинд амьдарсан ч болоосой” гэж насаараа уул уурхайн салбарт ажилласан ах хүү нулимс дуслуулан хэлж байв. Бас нэг залуу “Хүний нутагт халж хөрж, ядарч зүдэрч явахдаа ийм л байшинд амьдарна гэж итгэж та нарт мөнгөө өгсөн. Итгэлийг минь алдаагүйд баярлалаа” гэж билээ.

Ямар ч бизнест ашиг чухал л даа. Гэхдээ үндсэн философигүй бол ямар ч утга учиргүй.

Манай компанийн эрхэм зорилго “Бид хүнийг дээдэлж эрүүл амьдрах орчныг эрхэмлэн инженер инновацын төгс шийдлээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт дээдлэх замаар дэлхийн модон барилгын стандартыг Монголд хэрэгжүүлнэ”.

Уриа маань “Үрдээ үлдээх үнэт хөрөнгийг тань бид бүтээнэ”.

Урт боловч утга учиртай үгс. Хүнийг дээдэлнэ гэдгийн цаана ажил олгогч, ажилтан, хөрөнгө оруулагч, захиалагч гээд бүгд багтана.

Одоогоор бид Жаргалантын аманд байрлах “Хан ширээт” хотхоны ажил дээр ид төвлөрч байна. 130м2 бүхий 10 айлын наамал дүнзэн хотхон маань уулын энгэрт, өндөрлөг газар байрлаж байгаа учир байгалийн сайхныг тольдох саруул цонх, том терассыг шийдэж өгснөөрөө онцлог.

Эх дэлхийдээ ээлтэй буюу нөхөн сэргээгддэг цорын ганц барилгын материал

Нэгэнт л модон барилга гэж зүйлтэй нөхөрлөсөн хойно судласаар явна. Ер нь судалж дуусахгүй том ертөнц юм байна, мод гэдэг зүйл. Судлах тусам дурлуулдаг ч бололтой.

Та бодоод үз дээ. Голын ай сав дахь хайрга чулууг бетон болгоод цутгачихвал тэр чулуу эргэн нөхөгдөхгүй шүү дээ. Элс, үнэт металиуд ч ялгаагүй. Нэгэнт боловсруулагдсан төмөр, металийг дахин боловсруулахад асар их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг.

Харин мод бол байгаль эхийн шилдэг бүтээл, нөхөн сэргээгддэг цорын ганц барилгын материал юм. Бас дахин боловсруулах боломжтой, дахин боловсруулах өртөг ч бага.

Гол нь тарьж ургуулахдаа хариуцлагатай хандах учиртай.

Эрчүүд адуу малын үржүүлэг сонирхдог бол би хурдан ургадаг мод үржүүлгийн хоббитой. Цаашид бид үйлдвэрийнхээ хэрэгцээг 2050 он гэхэд өөрсдийнхөө тарьсан модоор хангах алсын хараатайгаар ажиллаж байна.

Энэ бол хоосон мөрөөдөл төдий зүйл биш. Аграномич найзтайгаа ярилцаж “Хангал төгөл”-өө байгуулахаар болж ажлаа ч эхэлчихлээ.

2024 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” -д нэгдэж 500,000 нарс модыг хүлэмжиндээ тарьж ургуулж байна. Хүйтэнд тэсвэртэй, хуурай нөхцөлд ургах чадвартай, хурдан ургадаг учраас олон улсад ойжуулалтад ашигладаг.

Бид модоо үржүүлэхдээ ОХУ-ын Экополис компанийн мэргэжилтэнгүүдийг урьж авчран заавар зөвлөмжийн дагуу Баянголын аманд байрлах 5 га газарт амжилттай тарьж ургуулж байна.

Модон барилга насжилт багатай гэсэн ташаа ойлголт  бий. Үнэндээ зөв технологийг дагуу л барьж, зөв арчилж чадвал хэдэн зуун жилийг элээдгийг сүм дугануудаас харж болно. Японд гэхэд 1300 онд баригдсан сүм дуган одоо хүртэл байж байхыг харсан.

Бас олон орны туршилт судалгаанаас үзэхэд модон барилга газар хөдлөлтөд хамгийн сайн, тэсвэртэй нь нотлогдсон байдаг.

Амины орон сууцтай болохоор төлөвлөж байна уу?

Байшин барихын тулд 130 орчим шийдвэр гаргадгийг та мэдэх үү. Хаана барих вэ, юугаар барих вэ, блокоор уу, модоор уу, дээвэр хундаамаа яаж хийх вэ гээд олон асуулт гарч ирнэ. Цаашлаад байшингийн загвар дизайнаа бодолцоно, агааржуулалт жорлонгийн шийдлээ ч тооцоолно, сантехник цахилгааны асуудал гэх мэтээр. Үүнийг тооцоолоогүйгээс болоод хамаг эд хөрөнгөө үнэгүйдүүлсэн жишээг зөндөө харж байлаа. Мэргэжлийн биднээс зөвлөгөө аваад ч оройтчихсон жишээ нь зөндөө бий. Тиймээс амины орон сууц барихаар болон бариулахаар сонирхож байгаа хүмүүст зориулж товчхон зөвлөгөө өгье.

1.Хэрэглээгээ тооц

Би тоо бүхнийг шийднэ ээ гэж хэлэх дуртай. Энэ бол эхлээд хэрэглээгээ тооц л гэсэн үг. Танд 80м2 хэрэгтэй юу, эсвэл 100м2 хэрэгтэй юу гэдгээ бод. Таны байшин тансаглалд буюу жилдээ хэдхэн удаа очиход зориулагдах уу эсвэл үр хүүхдээ ойр зуур агаар салхинд гарахад хэрэгтэй юу гэх мэтээр олон талаас хэрэглээгээ тооцоорой.

Цаашлаад тухайн газар нь намагтай юу, суурьтай юу, харууцтай юу гээд ерөнхий хийцлэлийн асуудал яригдана. Эндээс хэдэн төгрөг зарцуулах эсэх нь тодорхой болно. Зарим хүмүүс сэтгэл хөдлөлөөр хэт том байшин бариулчихаад түүнийгээ арчлах гэж өөртөө төвөг уддаг тал бий. Бид модон байшинг хамгийн багадаа 85м2 байхыг зөвлөдөг.

2. Технологийн дагуу бариул

Ер нь чанартай байшинтай болъё гэвэл технологийнх нь дагуу л барих нь хамгийн чухал. Гол гол үзүүлэлт дээрээ л маш сайн анхаараад мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө авахаа бүү мартаарай.

Харамч хүн 2 дахин төлдөг гэдэг шүү дээ. Бидэнд энэ байшинг хараад өгөөч гээд олон хүн ханддаг. Яваад очихоор барилгын компаниас ч илүү зардал гаргачихсан хэрнээ суурийг нь буруу хийчихсэн, хагарчихлаа одоо яахаа мэдэхгүй байна гэдэг хүмүүс таардаг.

Хамаг хөрөнгөө хайран цаг хугацаагаа алдчихсан хэрнээ байшингаа хүлээсээр, харамсмаар шүү. Иймээс л мэргэжлийн баг хамт олныг л ажиллуулах чухал. Хүн ер нь ямар ч зүйл дээр мэдэхгүйгээ мэдээд мэргэжлийн хүнд хандаж сурмаар санагддаг.

3. Эрүүл ахуйд ээлтэй юу?

Хоолоор төсөөлье л дөө. Бид аль болох л биедээ хэрэгтэй, амин дэмтэй, чанартай хүнс сонгохыг хичээдэг. Яг л үүн шиг амьдрах орчин, амьсгалах агаараа сонгож байгаа учраас барилгын материалын чанарт онцгой анхаарал хандуулаарай.

Та ямар материалаар байшингаа барина, түүгээр л амьсгална гэсэн үг. Жишээ нь дулаалгын асбестын молекул байнга ууршиж амьсгалын замын эд эсийг гэмтээдэг. Уушги нь хөвсгөр байх ёстой атал чанаргүй асбестийн нөлөөллөөс болж гэмтэн гуяны цул мах шиг зүйл болгодог талаар судлаачид бичсэн байдаг.

Өнөөдөр модны лак литр нь 9000 төгрөгийн үнэтэй бол сайн чанарын усан суурьтай амьсгалдаг будаг тав дахин үнэтэй байдаг.

Иймээс амьдрах орон сууцдаа аль болох чанартай барилгын материалыг сонгоорой.

4. Ногоон зээлтэй юу? 

Хаус, амины орон сууц гэхээр өмнө нь настайчууд л амьдардаг гэж ойлгодог байв. Сүүлийн үед залуус нэлээд сонирхон захиалах болсон. Банкууд ч энэ тал дээр дэмжиж ногоон зээл гаргадаг болсон.

Манай компанийн хувьд дулааны алдагдалгүй тул Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох журмын дагуу БНбд 25-01-20 норматив баримт бичигт үндэслэн дулаан алдагдалгүй гэсэн шаардлагыг хангасан ногоон барилгын гэрчилгээтэй.

Энэхүү дүгнэлтэд үндэслэн Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкны сарын 1 хувийн хүүтэй ногоон зээлийг захиалагчдадаа санал болгодог.

Холбогдох хаяг:

“Үрдээ үлдээх үнэт хөрөнгийг тань бид бүтээнэ”

7777-7700, 9510 8044

www.khangalhouse.mn

Scroll Top