84-98м2 барилгуудад барилгын төв хэсгийг саруул, цэлгэр байлгах үүднээс зочны өрөө, гал тогоог нэгдсэн, 2-3 унтлагын өрөө, 1 ариун цэврийн өрөөтэй шийдэл илүү тохиромжтой.
Уг төлөвлөлтийн онцлог нь терррас нь хажуу талдаа шийдэгдсэн ба унтлагын өрөөнөөс барилгын нүүр хэсгийн жижиг террас руу гарах боломжтой.
Мөн канад технологи, наамал дүнз аль ч технологиор бариулах боломжтой бөгөөд цомхон, том биш хэмжээтэй барилга сонирхсон цөөн ам бүлтэй гэр бүлийн сонголтод илүү нийцнэ.









































