130-аас дээш м2 талбайтай барилгуудад үндсэн өрөөний төлөвлөлтүүдээс гадна захиалагчийн хэрэгцээ, шаардлагын дагуу нэмэлт өрөөнүүдийг төлөвлөж болдог.
Уг төлөвлөлтийн онцлог нь газрын налууг ашиглан бүрэн цутгамал зоорийн давхартай ба уг давхар дахь 2 машины гарааш, агуулах, саун, амралтын өрөө зэрэг юм.
Мөн канад технологи, наамал дүнз аль ч технологиор бариулах боломжтой бөгөөд том хэмжээтэй барилга сонирхсон гэр бүлийн сонголтод илүү нийцнэ.















































