100-130м2 барилгуудад барилгын төв хэсэгт зочны өрөө, гал тогоог нэгдсэн байдлаар төлөвлөвөл саруул, цэлгэр, талбай ихтэй болох ба 3 унтлагын өрөө, 1-2 ариун цэврийн өрөөтэй шийдэл илүү тохиромжтой.
Уг төлөвлөлтийн онцлог нь барилгын хойд хэсгээс орох 1 машины гарааштай ба гонхноос гарааш руу орох, зочны өрөөнөөс террас руу гарах боломжтой юм.
Мөн канад технологи, наамал дүнз аль ч технологиор бариулах боломжтой бөгөөд том хэмжээтэй барилга сонирхсон цөөн ам бүлтэй гэр бүлийн сонголтод илүү нийцнэ.









